01

АРАВТ ЯГ ЮУ ВЭ?

Аравт нь жижиг хэмжээний бүлэг болон нэгдсэн эмэгтэйчүүд хүсэл сонирхол, зорилгоороо, хооронд сүлжээ үүсгэж, шинэ ур чадвар сурч, бие биеэ дэмжих зорилготой баг юм. Энэ тойрогт бүлэг найзууд, хамтран ажиллагсад, хөршүүд хэн ч нэгдэж болно.

Арван хүн нэг тойрог үүсгээд, бие биеэсээ суралцаж, нэг нэгнээ идэвхжүүлэн хөгждөг платформ үүсгэх энэ арга барилыг Фэйсбүүкийн СЕО Шерил Сэндберг "Lean In Foundation" –даа ашиглаж, 157 оронд 34000 аравт бүрдүүлж чадсан түүхтэй.



02

АРАВТ ОРОХ НЬ ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ?

Энэ Аравт багийн амбицтай байж, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зүтгэх хүч, дэмжлэгийг бие биедээ өгнө. Санаа оноогоо хуваалцаж, шинэ чадвартай болж бусдаас зөвлөмж, тусламж авна. Хамгийн гол нь биднийг өөрсдийнхөө хамгийн шилдэг хувилбар болоход тусална. Та ямар ч зорилготой байсан ажлын ахицын төлөө, өөрөө өөртөө итгэх итгэлээ сайжруулахын төлөө, удаан хугацааны дараа шинэ бизнес эхлүүлэх гэх мэт тойрог таныг зорилтдоо хүрэхэд тусална.



03

АРАВТ ЯАЖ ЯВАГДАХ ВЭ?

БИД БҮХ ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛСЭЭР ХАНГАНА – ур чадвар бий болгох бичлэг, хэлэлцүүлгийн гарын авлага болон хэрэгтэй бичиг хэрэгсэл болон уулзах байр

  • Бүлгийн эмэгтэйчүүд сардаа нэг удаа уулзалдана.
  • Хаана ч уулзалдаж болно гэхдээ бэлэн байгаа байршил UB мартын 5 давхар 505 тоот.

ТОЙРОГТ ТЭРГҮҮЛЭГЧ БАЙХ АМАРХАН

  • Бүртгүүлээд хэдэн найзаа уриалж хамруулна- 8-12 хүн эсвэл бүүр цөөн хүмүүсээр эхэлсэн ч болно.
  • Анхны уулзалтын цагаа төлөвлөөд,
  • Бидний бүрэлдүүлсэн санаа болгох сэдвүүдийн жагсаалтаас сонгож болно.