Punsalmaa Foundation
НИЙТЭЛСЭН: 2022-08-29 03:33:22   |    Блог
Ковид-19 эмэгтэйчүүд илүү хүнд ачаа үүрч байна

Судалгаагаар дэлхийн 10 эмэгтэй тутмын 7 нь цар тахлын нөлөөгөөр ажил эрхлэлтэд нь ямар нэгэн саатал гарч, удааширсан гэж үзжээ.

Цар тахлын сөрөг нөлөө цаашид ч үргэлжилсээр байх тул хэрхэн хохирол багатай давах вэ гэдэг шинэ гаргалгааг бүгд эрэлхийлж байна.

9 орны ажил эрхэлдэг 400 эмэгтэйгээс цар тахал ажилд нь хэрхэн нөлөөлсөн талаар асуухад,82% нь цар тахал сөргөөр нөлөөлсөн, 70% нь одоогийн өөрчлөлтүүдээс үүдэн ирээдүйд ч их уршиг бий болно гэж хариулжээ.

Ажил эрхэлдэг эмэгтэйчүүдийн сэтгэл санаа, ажил болон эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж цаашдаа хэвийн ажиллах боломж бага багаар хумигдсаар байна. Зарим нь цар тахлаас болж уртасгасан цагаар ажиллах болсон ба хүүхэд харах хүнгүй учраас ачаалал нь улам бүр нэмэгдсэн талаар өгүүлжээ. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд цар тахлын үед илүү хүнд ачаа үүрч байна.

Цар тахлын хүндрэлийг бууруулахад ямар гарц гаргалгаа байгаа талаар тэднээс асуухад харьцангуй өөдрөг, гэгээлэг хариултуудыг өгсөн байна.

Цар тахлын үед гэр бүлдээ тавих анхаарал онцгой чухал тул ажил эрхэлдэг эмэгтэйчүүдийн ажлын байран дахь сэтгэл санааг тогтвортой байлгах нь олон талын ач холбогдолтой гэдгийг судлаачид хэлж байна.