Punsalmaa Foundation
Үүсгэн байгуулагчдын түүх

Ур ухаан, угайгүй хөдөлмөрөө шингээж импортын савангийн эсрэг бид нэгдлээ. М-Ойл группийн Гүйцэтгэх захирал, “Пунсалмаа сан”-гийн Тэргүүн Бадамдоржийн Пунсалмаа нийгэмд гэрэл асаах, нэгэн санаачлага гаргасан нь савангийн үйлдвэр үүсгэн байгуулах байв. 2020 оны 5 сард “Mongol Made” брэндийн зах зээлд танигдах өнгө төрх, лого, алсын хараа, эрхэм зорилго тодорхойлох цогц ажлыг, ”Profile Communications” гүйцэтгэн ажилласнаар, тус брэнд албан ёсоор биежин олон нийтэд танилцуулагдсан юм.

2021 оны гуравдугаар сарын 10-нд төслийг санаачлагч Б.Пунсалмаа болон ”Profile Communications”-ийн Ерөнхий захирал Б.Солонго нар уулзаж, цаг үеийн шаардлага, урьдач нөхцөл бүрдсэнийг ярилцаж “Mongol Made" төслийг хэрэгжүүлэгч “Эм Эм Продактс ХХК” 2021 оны гуравдугаар сарын 25-нд Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт бүртгэгдэв. Үндэсний жижиг дунд үйлдвэрлэгчидтэй нэг гэр бүл болж, дотоодын савангийн хэрэгцээний 50 хувийг хангах том зорилго тээн ийнхүү тэд түүчээлж буй.

Бидний тухай

АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО

Алсын хараа

Эмэгтэйчүүдийн хүчийг нэгтгэж Монголын хөгжлийг тогтворжуулна.

Эрхэм зорилго:

Импортыг орлох үндэсний бүтээгдэхүүнийг монгол эрдэмтэн судлаачдын судалгаан дээр суурилан бүтээнэ.

ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨХ БАГ

Өрсөлдөх чадвартай, үйлчилгээний төрөл хэлбэр сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монголдоо төдийгүй дэлхийн зах зээлд гарахад шинжлэх ухаанд тулгуурласан шийдлийн хүч, шинийг эрэлхийлэгч эрдэмтдээ түших цаг болсон. Биологи, инноваци, оюуны өмч, химийн ухааны докторууд бидэнд зөвлөж, үндэсний чадавхиар өртөөлөн урагшлах замд түүчээлж байна. Органик орц, шинжлэх ухаанд суурилсан бүтээлч үйл ажиллагааны хүрээнд бий болсон бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн гарт хүргэхдээ хэзээд бид нүүр бардам байх болно. Эх орныхоо хөрсөнд ургасан төрөл бүрийн шидэт ургамал, жимсийг дээжлэн шинжилж, дэлгэрүүлэн үйлдвэрлэхэд эрдэмтэд гар бие оролцож, эргэлт буцалтгүй зүтгэсээр байна.

Монгол хүний саруул ухаан, суу билгийн хүчинд Монголчууд Монголынхоо хөрсөнд ургасан эрүүл эко бүтээгдэхүүн хэрэглэх цагийг бид авчирлаа.

Бидний тухай

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Хүрээлэн буй орчныхоо өмнө хүлээж буй хариуцлага

Буянт малынхаа өөх тосыг бүтээгдэхүүн болгон түгээх нь хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулж.хөрсний бохирдлыг нэмэгдүүлэгч хаягдал өөх тосыг хүндээ болон байгальдаа ээлтэй байдлаар боловсруулж байна.


Хүн ардынхаа эрүүл мэндийн өмнө хүлээж буй хариуцлага.

Органик орц найрлагатай эрүүл бүтээгдэхүүнээр Монголчуудын эрүүл мэндэд дархлаа үүсгэх нь бидний нийгмийн хариуцлага юм. Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, тогтвортой хөгжлийн өмнө хүлээж буй хариуцлага 100 цехийг 21 аймаг, 9 дүүрэгт салбарлан байгуулж, нийт 1000 эмэгтэйг ажилтай, тогтмол орлоготой болгохын төлөө зорин ажиллаж байна.


Нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа бид эрүүл мэнд эрхэм баян, экологид ээлтэй, эмэгтэйчүүдийг орлоготой болгохын төлөө зориулна.