Punsalmaa Foundation
НИЙТЭЛСЭН: 2022-08-29 03:48:03   |    Блог
1000 эмэгтэйг ажилтай болгох “MONGOL MADE” төсөл эхэллээ.

“Монгол тосоор Монгол эмэгтэйчүүд бүтээв” уриатай “MONGOL MADE” савангийн 3 төрөл эхний ээлжинд худалдаанд гарах ба үнийн хувьд 1000 төгрөгнөөс хэтрүүлэхгүй байх бодлого барьж  байна. 

Б.Пунсалмаа, Б.Солонго нарын үүсгэн байгуулсан “MONGOL MADE” ХХК нь 10 хүний нэгдлээс бүрдэх савангийн 100 цехийг 21 аймаг, 9 дүүрэгт салбарлан байгуулж, нийт 1000 эмэгтэйг ажилтай, тогтмол орлоготой болгохоор зорьж байна. Эхний цехүүд байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болжээ.  

Монголын нийгэм эдийн засагт нөлөө бүхий манлайлагч 50 эмэгтэйн дэмжлэгээр ирэх оны өдийд буюу 1 жилийн дараа хязгаарлагдмал хариуцлагатай компаниа “MONGOL MADE” хувьцаат компани болгох нь илүү олон хүний эрх ашигт хамааралтай, үндэсний хэмжээний том компани болж өсөн дэвжихэд чухал нөлөө үзүүлнэ гэдгийг үүсгэн байгуулагчид нь онцолж байна.